Монголд эмчилдэггүй өвчнийг эх орондоо нутагшуулна.
2024/09/23Монгол Улсад оношлогдож, эмчлэгдэх боломжгүй өвчний оношилгоо, эмчилгээг эх орондоо нутагшуулах зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнгөрсөн наймдугаар сард шийдвэр гаргаж, дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд тухайн чиглэлээр тэргүүлдэг эмнэлэг, их сургуульд 13 үндэсний багийг энэ ондоо багтаан чадавхжуулахаар шийдвэрлэсэн.
Энэ шийдвэрийн дагуу эхний эмч нарын баг сургалтдаа хамрагдахаар Турк, Энэтхэг улсыг зорих гэж байна. Эдгээр эмч нар Аутизмын хүрээний эмгэг, Хүүхдийн зүрхний хэм алдалт өвчний оношилгоо, эмчилгээг эх орондоо нэвтрүүлэх юм.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дээрх эмч нарын багтай уулзалт хийж, хариуцлагын гэрээ байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд ЭМЯ, ЭМХТ, суралцахаар мордож буй багийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, СЭМҮТ, ЭНЭҮТ-ийн удирдлагын төлөөлөл оролцлоо.
Цаашид суралцахаар явах бүх багуудтай хариуцлагын гэрээ байгуулах юм.






Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ