ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ӨДӨР
2024/09/172019 оноос эхлэн жил бүрийн 9 дүгээр сарын 17-ны өдрийг Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтсон. Эрүүл мэндийн ажилтан, үйлчлүүлэгч, тэдний асран хамгаалагч болон хүн бүрийн тусламж, үйлчилгээний аюулгүй байдлын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, хамтран ажиллах замаар тусламж, үйлчилгээний аюулгүй байдлыг хангахад уриалах нь тэмдэглэлт өдрийн зорилго юм.
ДЭМБ-ын зүгээс тусламж, үйлчилгээний аюулгүй байдлыг хангахад үйлчлүүлэгчийг цаг алдалгүй, зөв оношлох нь нэн чухал болохыг онцолж, 2024 оны Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдрийг “Оношилгоог зөв, аюулгүй хийе!” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Тус төвийн зүгээс Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдрийг угтан эрүүл мэндийн байгууллагуудын дунд “Оношилгооны аюулгүй байдал” сэдэвт сарын аян зохион байгуулж байна. Сарын аяны хүрээнд Магадлан итгэмжлэлийн албанаас оношилгооны аюулгүй байдлыг ханган ажиллаж буй “Тэргүүн туршлага”-ыг сонгон шалгаруулж, өдөрлөг, сургалт зохион байгуулан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд оношилгооны аюулгүй байдлыг сайжруулах замаар үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах мэдлэг, ур чадварыг олголоо.
Мөн Дэлхийн үйчлүүлэгчийн аюулгүй байдлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудын Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ чанарын албадыг мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.



Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ