Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Үндсэн мэргэшлийн элсэлтийн шалгалтын комисст сургалт зохион байгууллаа

2024/09/13

Үндсэн мэргэшлийн сургалтын энэ жилийн элсэлтийн шалгалтын комиссын бүрэлдэхүүнээр томилогдсон ЭМЯ-ны дэргэдэх Мэргэжлийн салбар зөвлөл, мэргэжлийн нийгэмлэг, холбоодын гишүүдийг  09 сарын 12-ны өдөр “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь", "Aшиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг илэрхийлсэн мэдэгдэл, тайлбар гаргах нь” сэдэвт сургалтад хамрууллаа. 

Сургалтыг төвийн ХШҮДААлба АТГ-тай  хамтран зохион байгуулсан бөгөөд авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, албан тушаалтанд тавигдах 12 төрлийн хориглолт, хязгаарлалт, нийтлэг ирдэг өргөдөл, гомдол, албан тушаалтнуудын гаргадаг зөрчил дутагдал, анхаарах асуудлын чиглэлээр АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн комиссар Д.Балдандорж мэдээлэл өглөө.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар