Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.04 сар
14,320
Халдварт бус өвчин 2025.04 сар
1,278,623

Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.

2024/09/02

Эрүүл мэндийн яам, Япон Улсын Жайка олон улсын байгууллага хамтран 2021-2024 оны хооронд хэрэгжүүлж буй "Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл"-ийн хүрээнд "Сувилахуйн сургагч багш бэлтгэх” ээлжит сургалтыг  8 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр зохион байгууллаа.

 Уг сургалтыг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу зохион байгуулсан ба сургалтад тус төвийн 24 сувилагч суралцлаа.

Цаашид сургалтыг өргөн хүрээнд зохион байгуулж, илүү олон сувилагч нарыг хамруулахаар ажиллаж байна.