Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

"МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ОЛОН УЛСЫН СУРГАЛТ""

2024/08/28

ЭМХТ, БНСУ-ын Гёнги аймгийн хамтын ажиллагааны хүрээнд энэ сарын 27-ны өдөр "Мэдрэлийн мэс заслын дэвшилтэт технологийн туршлага солилцох олон улсын сургалт" боллоо. 

Сургалтаар БНСУ-ын Гёнги аймгийн Сүн Чон Хён Их сургуулийн Бүчон эмнэлгийн  Нуруу нугасны эмч, профессор Им Сү Бин, Илсан эмнэлгийн Мэдрэлийн эмч, профессор Ян Гүг Хэ нар болон  Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэдрэлийн мэс заслын эмч Э.Дулам, Ш.Орхонтуул, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн нурууны мэс заслын эмч М.Цэлмэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн мэдрэлийн эмч Б.Мөнхцэцэг нар мэдрэлийн мэс заслын дэвшилтэт технологи, инновацийн талаар илтгэл тавьж туршлага солилцлоо. 

Танхимаар  төрөлжсөн, тусгай мэргэжлийн төвийн 38 мэдрэлийн мэс заслын эмч, БНСУ-ын Гёнги аймгийн эрүүл мэндийн газрын 13 төлөөлөгч оролцсон бол  аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 30 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн цахимаар оролцлоо.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар