Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Хууртах, залилуулах үйлдлээс сэрэмжилье

2024/08/21

Эрүүл мэндийн хөгжлийн төв нь эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн элсэлтийн шалгалтыг 9 сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой төвийн болон хэн нэг албан хаагчийн нэрийг барин элсэлтийн шалгалтад тэнцүүлж өгнө, өрсөлдөөн ихтэй мэргэшлийн чиглэлд элсүүлж өгнө хэмээн эмнэлгийн мэргэжилтнүүдийг хуурах, мөнгө, эд материал авах зэргээр залилах гэмт хэргийн хохирогч болгох эрсдэл үүсгэдэг. Иймээс хуурах, залилуулах үйлдлээс сэрэмжлүүлэх нь зүйтэй байна. Та бүхэн төвийн цахим хуудсан дахь мэдээ мэдээллийг тогтмол шалгаж, жишиг сорилоор шалгалтандаа бэлдээрэй. 

Гомдол мэдээлэл хүлээн авах утас: 7012-8804

Энд дарж бичлэгтэй танилцана уу

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар