УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЧИГЛЭЛЭЭР АНАГААХ УХААНЫ БОЛОВСРОЛ ОЛГОХ ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЛЭЭ
2024/08/21Уламжлалт анагаах ухааны эмч, эмнэлгийн мэргэжилтний хөгжих замналыг тодорхойлох, хүний нөөцийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг нэгтгэх, боловсруулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор холбогдох шатны байгууллагуудтай хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Энэ удаа уламжлалт анагаах ухааны чиглэлээр анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль болон эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагын төлөөлөлтэй 2024 оны 08 сарын 20-ны өдөр цахим хэлэлцүүлэг зохион байгуулж, сургалтын өнөөгийн байдлын талаар туршлагаа хуваалцан, тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаар санал солилцлоо.
Хэлэлцүүлэгт АШУҮИС-ийн бүрэлдэхүүн сургууль Монгол Анагаах Ухааны Олон Улсын сургууль, Оточ Манрамба Их сургууль, Монос-Эм зүйн Шинжлэх Ухааны Их сургууль, Этүгэн Их сургууль, Монголын Үндэсний Их сургууль болон Уламжлалт Анагаах Ухааны Технологийн хүрээлэнгийн эмнэлгийн нийт 143 төлөөлөл оролцсон.
Дараагийн шатны хэлэлцүүлэгт уламжлалт эмийн үйлдвэрийн төлөөллийг хамруулахаар төлөвлөж байна.
.jpg)

Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ