Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН 2024-2025 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ХҮРГҮҮЛЭХ ЦАХИМ УУЛЗАЛT ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024/08/02

2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Үндсэн мэргэшлийн элсэлтийн шалгалтын бүртгэл эхэлсэнтэй холбоотой 21 аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, хүний нөөцийн мэргэжилтэн нартай цахим уулзалт зохион байгуулж нэгдсэн мэдээллээр хангахын зэрэгцээ тулгамдаж буй асуудлаар санал солилцов.

Мөн улсын төсвийн санхүүжилтээр үндсэн мэргэшлийн сургалтад суралцуулах эмнэлгийн мэргэжилтнийг сонгон шалгаруулахад анхаарах зүйлс, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь чиглэлээр төвийн Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын албаны ахлах мэргэжилтэн илтгэл танилцуулав.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар