Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Гадаад хамтын ажиллагааны уулзалт боллоо

2024/07/24

Тус төв нь БНСУ-ын Гёнги аймгийн Тамгын газартай байгуулсан “Хамтран ажиллах санамж бичиг”-ийн хүрээнд өнгөрсөн онд урт хугацааны тэтгэлэгт сургалтад 5 эмч, богино хугацааны сургалтад 23 сувилагчийг Солонгос Улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулсан.

Энэ жилийн хувьд БНСУ-ын Гёнги аймгийн  Гёнгидо Ассамблейн төлөөлөгчид тус төвд  хүрэлцэн ирж, хамтарсан уулзалт зохион байгуулсан бол өнөөдөр Гёнги Олон Улсын Эрүүл мэндийн нийгэмлэгийн хэлтсийн дарга КАНГ БУРАМ, тус нийгэмлэгийн Маркетинг, төлөвлөлт хариуцсан менежер КУ Э ГЁН нар  төвийн Захирал, Анагаах ухааны доктор Б.Нарантуяа болон холбогдох албаны дарга нартай уулзлаа.

Уулзалтаар 8 дугаар сард хамтран зохион байгуулах Олон Улсын Семинарын зохион байгуулалт болон тэтгэлэгт сургалтын талаар хэлэлцэж тохиролцлоо.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар