Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ШИНЖЭЭЧДИЙН УР ЧАДВАРЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024/06/13

Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээчдийн ур чадварыг чадавхжуулах сургалтыг 2024 оны 6 сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

Сургалт нь Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээчдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлого, шийдвэр түүний хэрэгжилтийн талаарх мэдлэгийг дээшлүүлж, үнэлгээ-дүгнэлт хийх арга зүйгээр ханган, магадлан иттэмжлэх үйл ажиллагааны чанар үр дүнг сайжруулах зорилготой юм. Сургалтад ЭМЯ, НЭМҮТ, Эдумед консалтинг ХХК, Америкийн магадлан итгэмжлэлийн нийгэмлэгийн олон улсын үйл ажиллагаа хариуцсан захирал           Др. Саад  нар хамтран ажиллаа.

Сургалтаар Магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, шинэчлэл, шинжээчийн ёс зүйд анхаарах асуудал, үйлчүүлэгчийн аюулгүй байдлын олон улсын туршлага, магадлан итгэмжлэлийн үнэлгээний арга зүй, үнэлгээний явцын талаар шинжээчдийг шинэ мэдээлэл, нэгдсэн арга зүйгээр хангаж ажиллаа. Мөн шинжээчдийн 2024 оны хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүнг танилцууллаа.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар