Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Орон нутагт зохион байгуулж буй бүсчилсэн ажлын байрны сургалт үргэлжилж байна

2024/06/06

Архангай аймгийн хойд бүсийн сумдын багийн эмч нарыг оролцуулан ажлын байрны сургалтыг Батцэнгэл суманд зохион байгууллаа.

Тус сургалтад Батцэнгэл, Хайрхан, Цэцэрлэг, Эрдэнэмандал, Жаргалант, Өлзийт, Хоршоолол сумын эрүүл мэндийн төвийн 40 гаруй багийн эмч оролцлоо.

Сургалтын үеэр багийн эмч нарт Эрүүл мэндийн яамнаас олгосон зөөврийн комьпютерийг гардууллаа.

Сургалтын хүрээнд эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл, эрүүл мэндийн ажилтны бүртгэлийн нэгдсэн сан, тохиолдлын бүртгэл мэдээлэл, статистик бүртгэл мэдээлэл, мэдээллийн технологи, цахим программын талаар мэдээлэл олгож байна.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар