Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

АРХАНГАЙ АЙМАГТ АЖЛЫН БАЙРНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

2024/06/04

Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийг чадавхжуулах, эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил арга зүйгээр хангах ажлын хүрээнд тус төвөөс  Архангай аймагт ажлын байрны сургалт зохион байгуулж байна.

Сургалтад Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн тасгийн эрхлэгч, менежер  сувилагч,  сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, статистикч бага эмч, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл 70 гаруй эрүүл мэндийн ажилтан оролцлоо.

Ажлын байрны сургалтаар  эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл, эрүүл мэндийн ажилтны бүртгэлийн нэгдсэн сан, тохиолдлын бүртгэл мэдээлэл, статистик бүртгэл мэдээлэл, мэдээллийн технологи, цахим программын талаар мэдээлэл өглөө.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар