Гадаад сургалтад хамрагдсан бага эмч нарыг хүлээн авч уулзлаа.
2024/05/29Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор ЭМС-ын 2024 оны А/199 дүгээр тушаалаар сувилагч, бага эмч, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтанг гадаад улсад богино хугацааны сургалтад хамруулахаар шийдвэрлэсний дагуу ЭМЯ, ЭМХТ-өөс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Олон Усын Монгол эмнэлэгтэй хамтран зохион байгуулсан багийн бага эмч нарын мэргэжил дээшлүүлэх сургалт хөтөлбөрийн дагуу явагдаж өндөрлөлөө.
Энэ удаагийн сургалтад Архангай, Баянхонгор, Булган, Дархан, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Ховд, Хэнтий аймгийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа 33 бага эмч хамрагдан онол, дадлага хосолсон сургалтаар ажлын байрны туршлага судлан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний онцлог, Монгол анагаах ухааны эмчилгээ хосолсон сургалтад суралцлаа.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа сургалтад хамрагдсан багийн бага эмч нарыг 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч уулзан сургалтын үр дүнгийн талаар санал сэтгэгдлийг сонсож, харилцан ярилцаж цаашид сурсан, судалсан зүйлсээ эх орондоо хэрэгжүүлэх, сургалтынхаа үр дүнг гаргахыг бага эмч нартаа хүслээ.
Суралцагчид цай дарсны эмчилгээ, шар тосон бариа, чихний бэлчирээр дамжин эмчилгээ хийх засал, сэргээн засах эмчилгээ гэх мэт уламжлалт анагаах ухааны арга зүй, технологийн талаар онол, дадлага хосолсон сургалтад хамрагдсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Мөн Хөх хотын ОУ-ын Монгол эмнэлгийн тусламж үйлчилгээний бүтэц, үйл ажиллагааны стандарт, эмнэлгийн мэргэжилтний чадавхийн ангилал зэрэг эх орондоо нутагшуулах, бага эмч нарыг дэмжих талаар санал солилцлоо.
Багийн бага эмч нар энэхүү сургалтаар суралцсан мэдлэг ур чадвар, туршлага, ололт амжилтаа орон нутагтаа очоод цаашдын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллахаа илэрхийлээ.

Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ