Эрхтэн шилжүүлэн суулгалтын олон улсын IV хурлын төлөөлөгчидтэй уулзлаа.
2024/05/28Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбоо, ЭМХТ хамтран Эрхтэн шилжүүлэн суулгалтын олон улсын IV хурлыг энэ сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулсан. Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдсан уг хуралд Дэлхийн болон Азийн эрхтэн шилжүүлэн суулгах холбоо, БНСУ, БНЭУ, Австрали, Испани, АНУ, Англи, Япон, Филиппин зэрэг 10 гаруй орны 20 зочин профессор оролцон өөрсөдийн орны туршлагаа хуваалцан, илтгэл тавьсан.
Тус төвийн захирал Анагаах ухааны доктор Б.Нарантуяа эдгээр эрдэмтэдийн төлөөлөл болох Дэлхийн эрхтэн шилжүүлэх холбооны зөвлөх, Австрали улсын Деакин Анагаахын их сургуулийн профессор Доминик Мартин, Нидерланд-Лейденийн их сургуулийн анагаах ухааны төвийн боловсрол болон хэвлийн эрхтнийг угаах, хадгалах, шилжүүлэн суулгахын профессор Андре Брански, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны ерөнхий редактор Жереми Чапман нарыг хүлээн авч уулзан манай оронд зохион байгуулсан Эрхтэн шилжүүлэн суулгалтын олон улсын IV хурлын урилгыг хүлээн авч оролцсонд талархал илэрхийлэн, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Эрдэмтэн, профессорууд хурлын үйл ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулсныг онцлон тэмдэглээд, найрсаг дотноор хүлээн авсанд талархал илэрхийллээ.
Уулзалтад мөн тус төвийн ЭЭЭШСҮАЗА-ны дарга, Хүний гавьяат эмч, Төрийн соёрхолт П.Батчулуун болон тус албаны мэргэжилтнүүд байлцлаа.

Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ