Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

"ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН СЭРГЭЛТ - ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД" СУРГАЛТЫГ ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024/05/27

"Төрийн бүтээмжийн сэргэлт - Цахим эрүүл мэнд" сэдэвт сургалтыг 5 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймагт зохион байгуулж байна. Сургалтад бүх шатны эрүүл мэндийн салбарт ажиллаж буй удирдах ажилтан, эмч, мэргэжилтэн нийт 356 хүн хамрагдлаа. 

Уг сургалт Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл болон мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд учрах чирэгдлийг бууруулах, төрөөс баримталж буй бодлого чиглэлийг эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчдад танилцуулахад чиглэгдэж байна.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар