Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

"ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН СЭРГЭЛТ - ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД" СУРГАЛТЫГ ДУНДГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024/05/27

Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл болон мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд учрах чирэгдлийг бууруулах, төрөөс баримталж буй бодлого чиглэлийг эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчдад танилцуулах зорилгоор Үндэсний хэмжээнд зохион байгуулж буй уг сургалтад Дундговь аймгийн бүх шатны эрүүл мэндийн салбарт ажиллаж буй удирдах ажилтан, эмч, мэргэжилтэн 270 хүн хамрагдлаа. 

Сургалтыг нээж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын эрүүл мэндийн салбар хариуцсан референт Ш.Цэцэг-Өлзий үг хэлж, аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр мэндчилгээ дэвшүүлж, сургалт үйл ажиллагаанд амжилт хүслээ. 

Мөн дараах сэдвүүдээр холбогдох мэргэжилтнүүд илтгэл тавьж хэлэлцүүллээ. Үүнд: 

- “Эрүүл мэндийн шинэ сэргэлт” Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг,

- "Төрийн бүтээмжийн сэргэлт" Монгол Улсын цахим шилжилтийн бодлого” сэдвээр Дундговь аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний ахлах ажилтан М.Чулуунболор,

- “Нийгмийн эрүүл мэнд тэргүүлэх чиглэл болох нь” Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал С.Өнөрсайхан, 

- “Үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх нь” Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хүний нөөцийн хөгжлийн албаны дарга Б.Отгончимэг, 

- “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг, 

- "Эрүүл мэндийн салбарын цахим шинэчлэлт, мэдээлэл солилцооны хөгжүүлэлтийн танилцуулга" Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн улсын үйлдвэрийн газрын системийн нэгтгэл хамтын ажиллагааны албаны төслийн менежер Ч.Цэвэлмаа, 

- “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем дэх эрүүл мэндийн үйлчилгээ” И-Монгол академийн улсын үйлдвэрийн газрын мэдээллийн технологийн мэргэжилтэн А.Тэмүүжин,

- "Эрүүл мэндийн цахим шилжилт, түүний хэрэгжилт, анхаарах асуудал" ЭМХТ-ийн Мэдээлэл технологийн албаны систем шинжээч Т.Ариунбуян



Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар