Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Багийн эмч нарыг гадаад оронд сургаж байна.

2024/05/24

        Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор ЭМС-ын 2024 оны А/199 дүгээр тушаалаар сувилагч бага эмч, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтанг гадаад улсад богино хугацааны сургалтад хамруулахаар шийдвэрлэсэн. Үүний хүрээнд энэ удаагийн сургалтыг БНХАУ-ын  Боловсролын яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шинжлэх ухаан технологийн газрын дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв Хөх хотын Олон улсын Монгол эмнэлэгтэй хамтран анхан шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа Багийн бага эмч нарын чадварыг дээшлүүлэх эхний ээлжийн сургалт, мөн Монголын УАУ-ны их эмч нарын Олон улсын сургалтыг 2024 оны 05-р сарын 17-ны өдрөөс 06 дугаар сарын 03-ны өдрүүдэд Хөх хотод зохион байгуулж байна.

Эн удаагийн сургалтад Монголын УАУ-ны 23 их эмч, анхан шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа багийн 33 бага эмч нар хамрагдаж байна.

Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд ӨМӨЗО-ны Шинжлэх ухааны технологийн газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ши Гуаншю, ӨМӨЗО-ны Эрүүл мэндийн хорооны Хятадын уламжлалт анагаах ухааны өв залгамжлал, хөгжлийн хэлтсийн дарга Хай Шиа. ӨМӨЗО-ны Анагаах ухааны их сургуулийн Монгол анагаах ухааны сургуулийн декан Бао Хашён, ӨМӨЗО-ны Эрүүл мэндийн комиссын Хятадын Уламжлалт анагаахын хөгжлийн хэлтсийн дарга Билгээ, Хөх хотын Олон улсын Монгол эмнэлгийн намын хорооны дэд дарга Жан Хурц, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Хүний нөөцийн хөгжлийн албаны ахлах мэргэжилтэн Д.Дондогмаа нар оролцлоо.

Эрүүл мэндийн хөгжлийн төв, Хөх хотын Олон улсын Монгол эмнэлгийн  хамтын үйл ажиллагааны хүрээнд эмнэлгийн мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтаас гадна Монгол эмнэлгийн хорооны эмч нарын бүрэлдэхүүн Монгол улсад хүрэлцэн очиж үзлэг оношилгоо хийх, эмчилгээнд хамруулах зэрэг ажлыг тасралтгүй хамтран зохион байгуулж байгаа билээ.

Манай хоёр байгууллага нь хамтын үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн бэхжүүлэхийн зэрэгцээ энэхүү сургалтад онцгой ач холбогдол үзүүлэн хамтран зохион байгуулж байна.

Онол дадлага хосолсон сургалтын үр дүнд ӨМӨЗО-ны хэл соёл, түүх, уламжлал, ялангуяа эмнэлгийн тусламж үйлчилгээ, түүний онцлогтой танилцсан дадлагад суурилсан эмнэл зүйн ур чавдар, мэдлэг, хандлага сайжрах юм.

Энэхүү сургалтаар хоёр орны Монголын уламжлалт анагаах ухааны салбарын эмч мэргэжилтнүүд мэдлэг туршлагаа солилцон хамтран ажиллах боломж нэгдсэнээр Дэлхий нийтээрээ эрүүл хүнс, орчинг дээдлэн хүнд ээлтэй хор хөнөөлгүй байгалийн гаралтай эм, уламжлалт эмчилгээг сонирхон судлах одоо цагт Монгол уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллаж байгаа нь үнэхээр цагаа олсон үр дүнтэй хамтын ажиллагаа болж байна. 

Сургалт үргэлжилж байна...

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар