Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

БАЯНХОНГОР АЙМАГТ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЧАНАРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024/05/20

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний аюулгүй байдал, чанарын үндэсний сургагч багш, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын мэргэжилтэн Ц.Тунгалагтамир, тус төвийн Магадлан итгэмжлэлийн албаны мэргэжилтэн Л.Бор, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн чанар, аюулгүй байдлын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, сургагч багш Б.Хандмаа, ХӨСҮТ-ийн ХӨТСА-ны ЭШХТСТ-ын тархвар судлаач эмч Г.Нарантуяа нар Баянхонгор аймагт 2024 оны 5 сарын 14-17-ны өдрүүдэд “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал”  сургалтыг зохион байгууллаа. 

Сургалтад Баянхонгор аймгийн ЭМГ, аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумын болон өрхийн ЭМТөв, ЗӨСҮТ, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, сувилагч, нийт 80 хүн  хамрагдаж,  үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын чиглэлээр мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн. Амжилтай суралцсан эмнэлгийн мэргэжилтнүүдэд  2 багц цаг олгосон.

Мөн энэ үеэр мэргэжилтэн Л.Бор  төвийн захирлаар батлуулсан ажлын удирдамж, 7 бүлэг, 60 шалгуурын дагуу аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Оточ мандал өрхийн эрүүл мэндийн төвд Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандартын хэрэгжилтэд үнэлгээ хийж, хэрэгжилтийг сайжруулах хүрээнд зөвлөмж өгч ажилласан.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар