Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ "ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН СЭРГЭЛТ ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД" АРГА ХЭМЖЭЭ ДАРХАН-УУЛ АЙМАГТ БОЛЖ БАЙНА

2024/05/16

"Төрийн бүтээмжийн сэргэлт цахим эрүүл мэнд" сэдэвт үндэсний хэмжээний сургалтын үйл ажиллагаа өнөөдөр Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж байна. 

Тус сургалт арга хэмжээнд Аймгийн Удирдлагууд болон бүх шатны эрүүл мэндийн салбарт ажиллаж буй удирдах ажилтнууд, эмч, мэргэжилтнүүд хамрагдаж байна. 

Сургалт, хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нээж “Эрүүл мэндийн шинэ сэргэлт” сэдвээр илтгэл тавьлаа.Мөн Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан тус үйл ажиллагааг зохион байгуулж буй ажлын хэсэг болон эмч мэргэжилтнүүдэд амжилт хүсэн, мэндчилгээ дэвшүүлсэн юм. 

“ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН СЭРГЭЛТ-ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД” сургалтаар эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл болон мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд учрах чирэгдлийг бууруулах талаар төрөөс баримталж буй бодлого чиглэлийг эрүүл мэндийн салбарын төрийн албан хаагчдад танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулж ажиллах юм.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар