СЭЛЭНГЭ АЙМАГТ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ "ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН СЭРГЭЛТ ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД" АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ БАЙНА
2024/05/15 "Төрийн бүтээмжийн сэргэлт - Цахим эрүүл мэнд" сэдэвт үндэсний хэмжээнд зохион байгуулж буй тус арга хэмжээний зорилго нь эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл болон мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд учрах чирэгдлийг бууруулах, төрөөс баримталж буй бодлого чиглэлийг эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчдад танилцуулахад чиглэгдэж байна.
Тус арга хэмжээний хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлын нэг нь “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт эрүүл мэндийн салбарын ажилтнуудад зориулсан сургалт юм. Тус сургалт арга хэмжээнд аймаг, нийслэлийн бүх шатны эрүүл мэндийн салбарт ажиллаж буй удирдах ажилтнууд, эмч, мэргэжилтнүүд, цахимын мэргэжилтнүүд хамрагдаж байгаа.
Сэлэнгэ аймагт болж буй арга хэмжээнд аймгийн Нэгдсэн эмнэлэг, Мандал сумын Нэгдсэн эмнэлэг, ЗӨСТ, аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, ХХҮГ, НДХ, ЭМДХ, Төрийн цахим үйлчилгээний хэлтэс болон өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүд, хувийн хэвшлийн эмнэлэг, эмийн сан, сургууль цэцэрлэгийн эрхлэгч, эмч нар мөн ХЦ-ийн 0101, 0243-р анги, Хорих 413, 433-р ангийн эмч, сувилагч нар, нийт 450 албан тушаалтнууд хамрагдаж байна.
Арга хэмжээ бүтэн өдрийн турш үргэлжлэх буюу сургалтын төгсгөлд хэлэлцүүлэг зохион байгуулна.







Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ