Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Бүсийн оношилгоо эмчилгээний төвд “Цахим эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлж байна.

2024/05/15

Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас нийслэд, 21 аймагт зохион байгуулж буй “Төрийн бүтээмжийн сэргэлт-цахим эрүүл мэнд” сэдэвт сургалт өнөөдөр Орхон аймагт эхэллээ. 

Тус аймгийн хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд сүүлийн жилүүдэд онцгой анхаарч ирсэн. Сүүлийн гурван жилийн хугацаанд орон нутгаас эрүүл мэндийн салбарт 8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Эдгээрээс дурьдвал:

- Бүсийн оношилгоо эмчилгээний төвд “Цахим эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлж байна.

- “Цахим эрүүл мэнд 1,2” хөтөлбөрийн хүрээнд “Смарт Эрдэнэт” платформ хөгжүүлэв.

- 3 өрхийн эрүүл мэндийн төвд мобайл технологийг хөгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэв. Өнөөгийн байдлаар ДЭМБ, орон нутгийн дэмжлэгтэйгээр нийт сум, өрхийн эрүүл мэндийн төвийн 70 хувь нь мобайл технологийг хэрэглэж байна. -

 - Мөн Солонгос улсын Бусан хоттой хамтран ажиллах гэрээний хүрээнд “Алсын зайн оношилгооны төв”-ийг нээсэн байна.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар