Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

’Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний өнөөгийн байдал’’ сэдэвт сургалтыг зохион байгууллаа

2024/05/03

Тус төвийн ЭЭЭШСҮАЗА-наас эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар эрүүл мэндийн ажилтнуудын мэдлэг, мэдээллийг сайжруулах зорилгоор хэрэгцээт сургалтуудыг тогтмол явуулдаг. 

Энэ удаад ГССҮТ, ХСҮТ-ийн төгсөлтийн дараах үндсэн болон төрөлжсөн мэргэшлээр суралцаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд,  АШУҮИС-ийн эмчилгээний болон нийгмийн эрүүл мэндийн сургуулийн төгсөх курсийн оюутнуудад ‘’Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний өнөөгийн байдал’’ сэдэвт сургалтыг зохион байгууллаа. 

Сургалтад 200 гаруй эмч, оюутнууд оролцож УНТЭ-ийн эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх эмч Ц.Ганбат, ЭЭЭШСҮАЗА-ны мэргэжилтэн Г.Батцэцэг, Я.Бадамсүрэн нар Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний өнөөгийн байдал, дэлхий нийтийн чиг хандлага, манай орны эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар мэдээлэл хийн лекц уншиж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар