"СТРЕПТОКОККИЙН АНГИНА, ФАРИНГИТ, ХЭРЭХ ӨВЧИН, ХЭРЭХИЙН ШАЛТГААНТ ЗҮРХНИЙ ОЛДМОЛ ГАЖГИЙГ ЭРТ ОНОШЛОХ ЧАДАВХИ ОЛГОХ" СУРГАЛТ
2024/04/29Тус төвөөс НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр "СТРЕПТОКОККИЙН АНГИНА, ФАРИНГИТ, ХЭРЭХ ӨВЧИН, ХЭРЭХИЙН ШАЛТГААНТ ЗҮРХНИЙ ОЛДМОЛ ГАЖГИЙГ ЭРТ ОНОШЛОХ ЧАДАВХИ ОЛГОХ" сургалтыг орон нутагт зохион байгуулж байгаа билээ.
Аймаг бүрээс бэлтгэсэн сургагч багш нар тус тусын аймгийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч нарт хүүхдэд тохиолдох А бүлгийн β-стрептококкийн гаралтай ангина, фарингитын оношилгоо, эмчилгээ; хүүхдийн хэрэх өвчний оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт; хэрэхийн шалтгаант зүрхний олдмол гажгийн оношилгоо, эмчилгээний заавар, зөвлөмжийн дагуу сургалт зохион байгуулж эхлээд байгаа бөгөөд цаашид ЕБС-ын 1-12 дугаар ангийн хүүхдүүдийг түргэвчилсэн оношлуулаар эрт үеийн оношилгоонд хамруулна.
Энэ сарын 29,30-ны өдрүүдэд дээрх сургалтыг Дорнод, Өмнөговь аймгуудад зохион байгуулж байна.
Сургалтад Дорнод аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, сум өрхийн эрүүл мэндийн төв, ЕБС-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн 37, Өмнөговь аймгийн 15 сумын эрүүл мэндийн байгууллагуудаас 35 эмч мэргэжилтнийг хамруулж багц цаг олгов.






Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ