Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын албан хаагчдад сургалт зохион байгууллаа.

2024/03/15

Тус төвийн ЭЭЭШСҮАЗА-наас өнөөдөр / 3 дугаар сарын 15 / Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын албан хаагчдад танхим болон цахимаар сургалт зохион байгууллаа. 

Сургалтаар ЭЭЭШСҮАЗА-ны дарга П.Батчулуун “Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгалтын өнөөгийн байдал”, ахлах мэргэжилтэн Б.Алтантулга “Донорын нийгмийн халамж” сэдэвт лекцийг уншсан. Лекцээр донорын карт, эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалт, хүлээх жагсаалт, тархины үхэлтэй донорын тухай болон тархины үхэлтэй донорын гэр бүлд олгох тэтгэмжийн талаар мэдээлэл өгсөн. 

Уг сургалтад НДЕГ-ын албан хаагчид болон 9 дүүрэг, 21 аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан хаагчид оролцсон.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар