Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

ОРХОН АЙМГИЙН БҮСИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЯВЦЫН ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ

2024/03/06

Төвийн захирлын тушаалаар төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагын сургалтын үйл ажиллагаанд явцын үнэлгээ хийх ажлын хэсэг байгуулагдан, батлагдсан удирдамж, хуваарийн дагуу явцын үнэлгээ хийж байна.

Энэ удаа Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн төрөлжсөн мэргэшлийн “Яаралтай тусламжийн сувилахуй”, “Эрчимт эмчилгээний сувилахуй” сургалтын чиглэлд 3 дугаар сарын 06-ны өдөр явцын үнэлгээ хийлээ.

Сургалтын нэгдсэн зохион байгуулалт, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилт, сургалтын үнэлгээ, орчин нөхцөл, суралцагчдад үзүүлэх дэмжлэг зэрэгт үнэлгээ хийж, суралцагчдын сургалтын орчинтой танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар