Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

“ЕРӨНХИЙ МЭРГЭШИЛ СУДЛАЛ” ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТ ЭРХЛЭГЧ БАЙГУУЛЛАГЫН ЗӨВЛӨЛДӨХ 2-Р УУЛЗАЛТ БОЛЛОО

2024/03/07

Тус төвөөс Жайка ОУБ-ын дэмжлэгтэйгээр анхны зөвлөлдөх уулзалтыг 2023 оны 6-р сард Улаанбаатар хотод зохион байгуулж сургалт эрхлэх байгууллагын сургалтын чанар, тогтвортой байдлыг хангахад сургалтын арга зүйч, эмнэл зүйн сургагч багш нарыг чадавхижуулах, харилцан туршлагаа хуваалцаж, сургалт зохион байгуулахад үүсч буй бэрхшээл, асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн, цаашид хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцож туршлага хуваалцсан.

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтыг Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв дээр орны дэргэдэх эмнэл зүйн сургалт хэрхэн явагддаг, багш суралцагчаа хэрхэн ямар аргаар үнэлдэг, тэдний хамтын ажиллагаа, сургалтын алба болон хяналтын зөвлөлийн үүрэг оролцоо, хамтын ажиллагааг бодитоор харж туршлагаа хуваалцаж сургалтыг цаашид чанартай, тогтвортой явуулахад юунд анхаарах гэх мэтчилэн туршлага судалж чадавхижих зорилготой зохион байгуулсан.

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтад Жайка ОУБ-ын Монгол улс дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Ёшимүра, Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж хариуцсан суурин төлөөлөгч Кавабата Рэико, Хөтөлбөрийн ахлах ажилтан Э.Анхцэцэг, “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн ахлах зөвлөх Иноүэ Иобүаки, Орхон аймгийн БОЭТ-ийн захирал Ц.Наран-Эрдэнэ, ЭМХТ-ийн Хүний нөөцийн хөгжлийн албаны дарга Б.Отгончимэг болон “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалт эрхлэх УГТЭ, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Ховд аймгийн БОЭТ, Чингэлтэй, Баянгол, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв, Булган, Хөвсгөл аймгийн, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, мөн сургалт эрхлэх зөвшөөрөл шинээр авахаар бэлтгэл хийж байгаа ХУДНЭ, ТЗНЭ, Дархан аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлага, сургалтын албаны дарга, сургалтын арга зүйч, эмнэл зүйн сургагч багшийн төлөөлөл нийт 50 гаруй хүн оролцлоо.

Энэхүү зөвлөлдөх уулзалтын зохион байгуулалтын үйл ажиллагаанд санхүүгийн болон техникийн тусламж үзүүлж хамтран ажилласан Жайка төслийн баг болон Орхон аймгийн БОЭТ-д талархал илэрхийлье.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар