Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024/03/12

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (Жайка)-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд шинэ сувилагчийг ажлын байран дээр сургаж, дадлагажуулах сургалтын хөтөлбөрийг боловсруулсан. 

Төслийн загвар байгууллага болох Орхон аймагт тус хөтөлбөрийн дагуу шинэ сувилагчийг ажлын байранд сургаж дадлагажуулах сургалтыг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд хэрхэн хэрэгжүүлэх, нэвтрүүлэх талаар Орхон аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа.Эрүүл мэндийн газрын дэргэдэх Сувилахуйн зөвлөл нь тус сургалтыг аймгийн хэмжээнд нэгдсэн зохицуулалтаар ханган ажиллах юм.

Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн хөгжлийн төв, Орхон аймгийн Эрүүл мэндийн газар, Орхон аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Орхон аймгийн сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн удирдлага, хүний нөөцийн мэргэжилтэн, сургалтын арга зүйч, ахлах сувилагч нар болон Жайка Олон улсын байгууллагын төслийн нэгжийн зөвлөх мэргэжилтнүүд оролцлоо.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар