"Стрептококкийн ангина, фарингит, хэрэх өвчин, хэрэхийн шалтгаант зүрхний олдмол гажгийг эрт оношлох чадавхи олгох" сургалт зохион байгуулж байна
2024/03/14Сүүлийн жилүүдэд хэрэх өвчнөөр хүүхэд өвчлөх нь нэмэгдэж, эмнэлзүйн шинж тэмдэг бүдэг, явц удаан байгаагаас оношилгоо, илрүүлэг оройтож, зүрхний олдмол гажиг үүсэх эрсдэл өндөр байна.
Манай улсын статистик мэдээнээс харахад хэрэх болон хэрэхийн шалтгаант зүрхний олдмол гажиг нь өсвөр насныханд тохиолдож байгаа зүрх судасны өвчлөлийн 2 дугаар байранд орж байна.
Иймд орон нутгийн хүүхдийн эмч нарыг чадавхжуулах сургалтыг өнөөдөр эхлүүллээ.
Энэ удаагийн сургалтад 20 аймгийн 40 хүүхдийн эмч нарыг хамруулж сургагч багшаар бэлтгэж байна. Аймаг бүрээс бэлтгэгдсэн 2 сургагч багш орон нутагтаа уг сургалтыг зохион байгуулах юм.
Эмч мэргэжилтнүүдээ чадавхжуулснаар үндэсний хэмжээнд Хэрэхийн шалтгаант зүрхний олдмол гажгийн оношилгоо, эмчилгээний чадамж сайжирч, цаашлаад өвчлөлийн хувь буурах боломжтой гэж үзэж байна.
Сургагч багш бэлтгэх сургалтыг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр ЭХЭМҮТ-тэй хамтран зохион байгуулж байна.





Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ