Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Орон нутагт томилолтоор ажиллаа

2024/03/05

Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу Хил хамгаалах байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулах, явцын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхээр  МИА-ын мэргэжилтэн Н.Цэндмаа, Б.Мөнхбат нар 02 дугаар сарын 26 - 29-ний өдрүүдэд Дорнод, Өмнөговь аймагт ажиллаа.

        Томилолтоор орон нутагт ажиллах хугацаанд хилийн цэргийн ..... дугаар ангийн нийт 50 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэнд эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой эрх зүйн баримт бичиг, шалгуур үзүүлэлт, цэргийн анги байгууллагын эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааны стандарт, тусламж үйлчилгээний чанарын багийн үйл ажиллагаа, эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл, шалгуур үзүүлэлт, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын талаар сургалт хийж мэдээлэл өглөө.

            Дорнод аймгийн БОЭТ, Өмнөговь аймгийн Өнө-орших өрхийн эрүүл мэндийн төв, Тэгш дүүрэн төгөлдөр ХХК-ны эмнэлэгт Эрүүл мэндийн үйлчилгээний стандартын хэрэгжилтэнд шалгуурын дагуу үнэлгээ хийж, дүгнэлт боловсруулсан.

Түүнчлэн магадлан итгэмжлэгдсэн Өмнөговь аймгийн Өнө-орших өрхийн эрүүл мэндийн төв, Тэгш дүүрэн төгөлдөр ХХК-ны эмнэлэгт Аймгийн эрүүл мэндийн газрын асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн хамт ЭМС-ын 2023 оны А/412 тоот тушаалаар батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу явцын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж ажиллаа.

Мөн Хилийн цэргийн 0131 дугаар ангийн эрүүл мэндийн төвд ажиллаж магадлан итгэмжлэлийн бэлтгэл ажлын арга зүйн зөвлөгөө өглөө.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар