Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын чиглэлээр чадавхжуулах сургалтад хамрагдлаа.
2024/03/05“Дэлхийн Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын үйл ажиллагааны төлөвлөгөө 2021-2030”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын хамтын ажиллагаа болон Сингапур улсын Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын институт хамтран 2024 оны 2 сарын 26-29-ний өдрүүдэд Сингапур улсад эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, туршлага судлах сургалтыг зохион байгуулсан.

Уг сургалтад Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хүрээнд дэмжлэг үзүүлэх Монгол, Энэтхэг, Пакистан, Кени улсын 34 эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан ба Монгол улсыг төлөөлөн ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Э.Эрдэнэчимэг, ЭХЭМҮТ-ийн ЭМТҮЧАБАлбаны дарга А.Оюунчимэг, УНТЭ-ийн Бөөрний мэс заслын тасгийн эрхлэгч Д.Баян-Өндөр, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ЭМТҮЧАБАлбаны дарга М.Энхцэцэг, тус төвийн Магадлан итгэмжлэлийн албаны ахлах мэргэжилтэн Л.Бор нар хамрагдлаа.
Сургалтын явцад үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах хүрээнд багаар ажиллах, үр дүнтэй харилцааг бий болгох, хамт олон, олон нийтийн оролцоог дэмжих, эрсдэлийн үнэлгээ хийх, эмийн аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн дотоод халдвар ба түүнээс сэргийлэх талаар илтгэлүүд тавигдсан. Мөн тохиолдлын бүртгэлийн тогтолцоо, удирдлагын манлайлал, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын соёл, мэс заслын болон эх барихын аюулгүй байдал, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын судалгаа, шинжилгээ, эмнэлгийн мэргэжилтнүүдийн олон улсын хамтын ажиллагааны цахим платформ зэрэг сэдвийн хүрээнд ДЭМБ, Сингапур улсын Эрүүл мэндийн яам, Сингапур улсын Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын институт зэрэг байгууллагын мэргэжилтнүүд онолын хичээл заасан.
Мөн Сингапур улсын эрүүл мэндийн байгууллагуудад үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа туршлагатай газар дээр нь танилцсан. Сургалтын төгсгөлд үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын хүрээнд 2024-2025 онд Монгол улсад хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж, танилцууллаа.
Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ