“ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
2024/02/29Эрүүл мэндийн сайдын тушаалаар зудын нөхцөл байдалд байгаа орон нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яамны харъяа төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагад суралцаж байгаа үндсэн мэргэшлийн резидент эмч нарыг 03 дугаар сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл харъяа орон нутгийн Эрүүл мэндийн газрын мэдэлд ажиллуулахаар шийдвэрлэсэн.
Уг ажлын хүрээнд тус төвөөс энэ сарын 28-ны өдөр үндсэн мэргэшлийн сургалтад хамрагдаж байгаа резидент эмч нарт “ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” сэдэвт цахим сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн хууль, эрх зүйн орчин, Зонхилон тохиолдох өвчний тусламж үйлчилгээтэй холбоотой анхаарах асуудлууд, Гамшгийн үеийн сэтгэл зүйн тусламж үйлчилгээний чиглэлээр Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран мэдээлэл өглөө.


.jpg)
.jpg)
Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ