Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

ШИНЭ ЭХ БАРИГЧИЙГ ДАДЛАГАЖУУЛЖ СУРГАХ ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2024/02/22

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (Жайка)-тай хамтран хэрэгжүүлж буй “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн  /2021-2024 он/  хүрээнд "Шинэ төгссөн эх баригчийг ажлын байранд сургаж дадлагажуулах хөтөлбөр"  боловсруулах ажлын хэсгийн  ээлжит хэлэлцүүлэг боллоо. 

Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Сувилахуйн сургууль, Монголын эх баригчдын нийгэмлэг, Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Хүрээ амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон Жайка Олон улсын байгууллагын төслийн нэгжийн зөвлөх мэргэжилтнүүд оролцлоо. Түүнчлэн энэ удаагийн хэлэлцүүлэгт  зочноор Япон улсын София их сургуулийн хүндэт багш, төслийн богино хугацааны мэргэжилтэн Саяама Риэ хүрэлцэн ирж туршлага хуваалцан, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаа.

“Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн  хүрээнд Сувилагч болон эх баригч мэргэжилтний цогц чадамжийг боловсруулан гаргах, эх барихуйн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг боловсруулж, нэвтрүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлсэн.

Мөн эмнэл зүйн сургагч багшийн сургалтыг тасралтгүй зохион байгуулж,  эх баригч, сувилагч мэргэжилтний эрх зүйн баримт бичгийг шинэчлэн боловсруулах, шинэ төгссөн эх баригч, сувилагчийг ажлын байран дээр сургах тогтолцоог бий болгох зэрэг ажлууд хийгдэж байна.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар