Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Явцын үнэлгээ үргэлжилж байна

2024/02/21

Төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагын сургалтын үйл ажиллагааны явцын үнэлгээ хийх ажлын хүрээнд  Өргөө АГТМТЭ-ийн “Эх барих, эмэгтэйчүүдийн хэт авиа оношилгоо судлал”, “Эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал судлал” мэргэжил дээшлүүлэх сургалтын үйл ажиллагаанд өчигдөр /2 дугаар сарын 20 /явцын үнэлгээ хийлээ.

Үнэлгээг батлагдсан шалгуурын дагуу сургалтын зохион байгуулалт, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилт, сургалтын үнэлгээ, орчин нөхцөл, суралцагчдад үзүүлэх дэмжлэг, сургалтын зардлын зохистой зарцуулалт агуулгын хүрээнд хийж, сургалтын орчинтой танилцлаа. 

Энэ удаагийн үнэлгээний ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эх барих, эмэгтэйчүүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн Ерөнхий мэргэжилтэн Д.Мөнхцэцэг, Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв 2-ын сургалтын албаны дарга Г.Үүрийнтуяа нар оролцлоо.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар