Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Ээлжит мэдээллийн цаг боллоо

2024/02/21

Тус төвөөс албан хаагчдад хэрэгцээт болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх зорилгоор 14 хоног тутамд Мэдээллийн цагийг зохион байгуулдаг.

Энэ удаагийн мэдээллийн цагийг Магадлан итгэмжлэлийн албанаас хариуцан зохион байгуулсан бөгөөд Уламжлалт анагаах ухаан технологийн  хүрээлэнгийн их эмч Шинэтуяа, Амармэнд, Жаргалсайхан нар тус албаны урилгаар хүрэлцэн ирж "Уламжлалт анагаах ухааны өнөөгийн байдал", "Хавар цагийн идээ ундааны засал" сэдвүүдээр илтгэл тавьж, мэдээлэл өглөө.

Түүнчлэн БНСУ-ын Койка олон улсын байгууллагын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан Магистрт суралцаад ирсэн  тус албаны мэргэжилтэн Н.Цэндмаа суралцсан тухайгаа болон уг тэтгэлэгт хэрхэн хамрагдах тэлээр мэдээлэл хийж зөвлөгөө өглөө.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар