Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Улсын гуравдугаар төв эмнэлгийн төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагаанд явцын үнэлгээ хийлээ

2024/02/15

Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/337 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2024 оны А/03 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдан, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагын сургалтын үйл ажиллагаанд явцын үнэлгээ хуваарийн дагуу хийгдэж байна.

Энэ хүрээнд өнөөдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн “Сэргээн засал судлал” үндсэн мэргэшлийн сургалтын үйл ажиллагаанд явцын үнэлгээ хийж, сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний хэрэгжилт,  орчин нөхцөлтэй танилцлаа.  Үнэлгээний ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн яамны дэргэдэх Сэргээн засал судлалын мэргэжлийн салбар зөвлөл, сургалт эрхлэх байгууллагын төлөөлөл оролцлоо.

Үнэлгээг сургалтын удирдлага, зохион байгуулалт, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилт, багшлах бүрэлдэхүүн, сургалтын үнэлгээ, орчин нөхцөл, суралцагчдад үзүүлэх дэмжлэг, сургалтын зардлын зохистой зарцуулалт гэсэн агуулгын хүрээнд хийж, эмнэл зүйн сургагч багш болон суралцагчдаас асуумж авч ярилцлага хийлээ.   

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар