ҮНДЭСНИЙ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
2024/02/02ХНХЯ, ЭМЯ-тай хамтран хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд тус төвөөс өрхийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд бага насны хүүхдийн хөгжлийн үнэлгээ болон хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрсдэлийг илрүүлэх чиглэлээр онол, арга зүйн мэдлэг олгох, “Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр”-ийг хэрэглэх арга зүйг түгээн дэлгэрүүлэх Үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг 2 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулж 2 багц цаг олголоо.

Сургалтыг ЭМЯ-ны Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга М.Оюунчимэг, ХНХЯ-ны ХАХБХЗГ-ын дарга С.Тунгалагтамир нар нээж үг хэллээ.


Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр нь Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/347 тоот тушаалаар шинэчлэн батлагдсан бөгөөд Хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрсдэлийг илрүүлэх үнэлгээний асуумжийг оруулж өгсөн. Ингэснээр зөвхөн эмнэлгийн мэргэжилтэн төдийгүй эцэг, эх, гэр бүлд суурьлан хөгжлийн хоцрогдолтой, бэрхшээлийн эрсдэлтэй байж болох хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг аль болох эрт илрүүлэх, улмаар тэдний хөгжлийн аливаа бэрхшээл, хоцрогдлыг эрт оношлох, тэдэнд үзүүлэх эмнэлгийн болон аливаа үйлчилгээг цаг алдахгүй эрт үзүүлэх, ирээдүйд гарч болох эрсдэл, аюулаас урьдчилан хамгаалах ач холбогдолтой юм.
Сургалтад Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын хүүхдийн эмч, мэргэжилтнүүд хамрагдаж Үндэсний сургагч багш боллоо.
Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ