Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Удирдах ажилтны гадаад сургалтын 2 дахь ээлж эхлэж байна.

2024/02/01

Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудыг гадаад сургалтад хамруулж байна.

Эрүүл мэндийн байгууллагын менежмент, байгууллагын хөгжил, алсын хараа, эрүүл мэндийн даатгал, санхүүжилтийн тогтолцоо, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, удирдах ажилтны ёс зүй, манлайлал, байгууллагын соёл сэдвийн хүрээнд БНСУ-д туршлага судлах уулзалт, сургалтын 2 дахь ээлж өнөөдрөөс эхлэж байна. 

Эдгээр удирдах ажилтнууд танхимын сургалтад хамрагдахаас гадна тус төвийн хамтран ажилладаг Soonchunhyang Seoul, Soonchunhyang Bucheon, Myongji эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Gangdung дүүргийн эрүүл мэндийн төв, Central monitoring system амьсгалын аппарат үйлдвэрлэгч MEK-ICS компанийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах юм.



Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар