Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Сургалт эрхлэх байгууллагуудад явцын хяналт-үнэлгээ хийлээ.

2024/01/29

Төвийн захирлын батлагдсан удирдамжийн дагуу Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/337 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, хүчингүй болгох журам”-ыг үндэслэн Халдварт өвчин судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн үндсэн мэргэшлийн сургалтын үйл ажиллагаанд явцын хяналт үнэлгээг 01 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд хийлээ.

Энэ хүрээнд сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий байгууллагын үндсэн мэргэшлийн эмнэлзүйн сургалтын үйл ажиллагаатай холбоотой хууль, журам болон сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилт, багшлах бүрэлдэхүүний чадавхи, сургалтын орчин мөн суралцагч резидент эмч нарын цагийн бүртгэлийн QR системийн үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийлээ. Мөн хяналт үнэлгээний үеэр суралцагч резидент эмч нарын төлөөлөлтэй уулзаж фокус ярилцлага хийж санал хүсэлтийг сонслоо.

Хяналт үнэлгээний багт Эрүүл мэндийн яамны дэргэдэх Мэргэжлийн салбар зөвлөл, сургалт эрхлэх байгуулллагын сургалтын албаны төлөөлөл болон тус төвийн Хүний нөөцийн хөгжлийн алба, Хяналт үнэлгээ, дотоод аудитын албаны холбогдох албан тушаалтнууд багтаж дэмжлэгт хяналтыг хийж, мэргэжил арга зүйгээр хангаж хамтран ажиллалаа.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар