Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

ЭРҮҮЛ МЭНДИЙН СТАТИСТИК МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦСАН ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ЗОРИУЛСАН “ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧАНАРЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙГ ТООЦОХ АРГАЧЛАЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024/01/24

Тус төв нь Эрүүл мэндийн статистик мэдээ, мэдээлэл хариуцсан эмч, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлж, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдыг нотолгоонд суурилсан, үнэн бодит мэдээллээр хангах зорилгоор “Эрүүл мэндийн чанарын үзүүлэлтүүдийг тооцох аргачлал” сургалтыг 2024 оны 01 сарын 23-ны өдөр зохион байгуулж 21 аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн мэдээллийн мэргэжилтэн, биостатистикч эмч, бүртгэл мэдээллийн ажилтан нийт 68 эмч мэргэжилтнүүдийг хамруулан зохион байгууллаа.

Уг сургалтаар Эрүүл мэндийн статистик мэдээлэлтэй холбоотой Монгол Улсын Хууль, тогтоомж, хэрэгжилтийг танилцуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлтүүдийг тооцох аргачлал, шинэчилсэн аргачлалд сургасан ба жилийн үйл ажиллагааны тайлан, мэдээлэлд анхаарах асуудлын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар