Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТ ЭРХЛЭХ БАЙГУУЛЛАГАТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

2024/01/24

Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалт эрхлэх байгууллагын цахим уулзалтыг зохион байгуулж, 41 байгууллагын сургалтын албаны дарга, сургалт хариуцсан мэргэжилтэн, арга зүйч нийт 47 хүн оролцлоо. 

        Уулзалтаар эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын 2024 оны төлөвлөлт болон зохион байгуулалттай холбоотой асуудал, төрөлжсөн мэргэшлийн сургалтын төгсөлтийн шалгалтын сорилыг програмд хэрхэн оруулах, 2023 оны тайланг ирүүлэх талаар арга зүйгээр ханган, эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалтын шинэчлэл, мэргэшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалт эрхлэх байгууллагын 2024 оны явцын хяналт, үнэлгээний хуваарь зэргийг танилцууллаа.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар