ШИНЭ СУВИЛАГЧИЙГ ДАДЛАГАЖУУЛЖ СУРГАХ ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2024/01/23Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (Жайка)-тай хамтран “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийг 2021-2024 оны хооронд хэрэгжүүлж байна.
Энэхүү төслийн хүрээнд Сувилагч болон эх баригч мэргэжилтний цогц чадамжийг боловсруулан гаргах, эх барихуйн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг боловсруулж, нэвтрүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлсэн.
Мөн эмнэл зүйн сургагч багшийн сургалтыг тасралтгүй зохион байгуулж, эх баригч, сувилагч мэргэжилтний эрх зүйн баримт бичгийг шинэчлэн боловсруулах, шинэ төгссөн эх баригч, сувилагчийг ажлын байран дээр сургах тогтолцоог бий болгох зэрэг ажлууд хийгдэж байна.
Энэ удаагийн уулзалтаар шинэ сувилагчийг ажлын байранд сургаж дадлагажуулах хөтөлбөрийг боловсруулах талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Зочиноор Япон улсын Нагано хотын Сувилахуйн их сургуулийн профессор Шибуяа Мика хүрэлцэн ирж хөтөлбөр боловсруулалт, шинэ сувилагчийн сургалтын тогтолцоог нэвтрүүлсэн тухай туршлагаасаа хуваалцан, хамтран ажиллаж байна.
Тус хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Сувилахуйн сургууль, Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөл, Сувилахуйн нийгэмлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэг, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг, Орхон аймгийн Эрүүл мэндийн газар, Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон Жайка Олон улсын байгууллагын төслийн нэгжийн зөвлөх мэргэжилтнүүд оролцож байна.





Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ