Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Цахим уулзалт зохион байгууллаа.

2024/01/19

Тус төв нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, эрүүл мэндийн ажилтны төгсөлтийн дараах сургалтыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажилладаг. Энэхүү чиг үүргийн хүрээнд аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, хүний нөөцийн мэргэжилтэн, сургалт эрхлэгч байгууллагын арга зүйч нартай цахим уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтыг нээн Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа үг хэлж, Хүний нөөцийн хөгжлийн албаны дарга Б.Отгончимэг удирдаж явууллаа.

Уулзалтаар 2024 оны үйл ажиллагааны төлөвлөлт, нэгдсэн зохион байгуулалт, Төгсөлтийн дараах сургалтын талаарх хууль эрх зүйн орчин,  Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сангийн хэрэглээ, Зөвшөөрлийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, ЭМС-ын 2023 оны А/295 дугаар журам шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан хууль, журмуудын талаар асуудал хариуцсан мэргэжилтнүүд мэдээлэл өгч, сургалт хийж санал солилцлоо.

Уулзалтад 21 аймгийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн дарга, Эрүүл мэндийн яамны харьяа болон нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, хүний нөөцийн мэргэжилтнүүд нийт 120 гаруй хүн оролцлоо.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар