Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Ёслол, протоколын арга хэмжээний талаар сургалт зохион байгууллаа

2024/01/19

Тус төв нь Олон улсын байгууллагууд, гадаадын эрүүл мэндийн байгууллагуудтай олон чиглэлээр хамтарч ажилладаг бөгөөд гадаад харилцааны ёслолын арга хэмжээний талаар албан хаагчдын мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилгоор Ёс зүйн хороо ГХЯ-ны  Дипломат ёслолын газартай хамтран  “Ёслолын сургалт” зохион байгууллаа. 

Уг сургалтыг ГХЯ-ны  Дипломат ёслолын газрын зөвлөх А.Тамир зааж гадаад харилцааны арга хэмжээний үеэр анхаарах зарим асуудал,  зочид, албан тушаалтны суудал, эрэмбэ дараа, уулзалт, хэлэлцээр зохион байгуулах бэлтгэл бэлэн байдал, албан хувцаслалт, зоогийн ширээний засалт зэрэг ёслолын үйл ажиллагаатай холбоотой мэдлэг мэдээлэл олголоо.





Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар