“МОНГОЛ УЛСЫН ӨВЧЛӨЛИЙН АЧААЛАЛ, ДАРАМТЫН СУДАЛГАА-2022” ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2024/01/18АНУ-ын Вашингтоны Их Сургуулийн Эрүүл мэндийн хэмжилзүй, үнэлгээний хүрээлэнгээс хийсэн “Монгол улсын өвчлөлийн ачаалал, дарамтын судалгаа GBD 2022” судалгааны үр дүнг Үндсэн мэргэшлийн сургалтад хамрагдаж байгаа резидент эмч нарт танилцуулах уулзалтыг П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлгийн хурлын танхимд 01-р сарын 17-ны өдөр зохион байгууллаа.
“Монгол улсын өвчлөлийн ачаалал, дарамтын судалгаа-2022” судалгааны үр дүнг АНУ-ын Вашингтоны их сургуулийн профессор, Эрүүл мэндийн хэмжилзүй үнэлгээний хүрээлэнгийн захирал Мохсен Нагави, Харвардын их сургуулийн судлаач оюутан Э.Ринчен нар судалгааны танилцуулж, хэлэлцүүлэг хийлээ.
Сургалтад сургалт эрхлэгч 17 байгууллагын 280 резидент эмч нар оролцсон.
Уг үр дүнг танилцуулах уулзалт нь монгол улсад голлон тохиолдож буй өвчлөлийн ачаалал, дарамт ямар байгааг танилцуулж хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл солилцсон үр бүтээл өндөртэй хэлэлцүүлэг болсон. Мөн https://ghdx.healthdata.org/ цахим хуудаснаас монгол улс болон дэлхийн улсуудын өвчлөлийн түвшин ямар байгаа талаар мэдээллийг харуулсан нь хэлэлцүүлгийн сонирхолтой хэсэг байлаа.
“Монгол улсын өвчлөлийн ачаалал, дарамтын судалгаа-2022” үр дүнг танилцуулах хэлэлцүүлэгт оролцсон резидент эмч нарт гэрчилгээ олголоо.




Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ