ШИНЖЛЭХ УХААНЫ НОТОЛГООНД СУУРИЛСАН БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙЖ ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ САЙЖРУУЛНА
2024/01/17Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран “Хүн амын эрүүл мэндийн шинжлэх ухааны ойлголт” бодлогын зөвлөлдөх уулзалтыг 01 дүгээр сарын 16-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөллөгч Сокорро Эскаланте, Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, АНУ-ын Вашингтоны их сургуулийн профессор, Эрүүл мэндийн хэмжилзүй үнэлгээний хүрээлэнгийн захирал Мохсен Нагави, НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь захирал Халид Шарифи, АНУ-ын Харвардын их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн профессор, Дэлхийн тамхины хяналтын төвийн захирал Ваун Риис нарын хүндэт зочид, олон улсын судлаачдын баг, эрдэмтэн багш нар, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн өргөн төлөөлөл оролцлоо.
Зөвлөлдөх уулзалтыг нээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, АНУ-ын Эрүүл мэндийн хэмжил зүй үнэлгээний хүрээлэнгийн захирал Мохсен Нагавинар үг хэлж уулзалтын ажиллагаанд амжилт хүссэн.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг зөвлөлдөх уулзалтын нээлтэд зориулан хэлсэн үгэндээ Монгол Улсын Үндсэн хуульд иргэн хүн эрүүл мэндээ хамгаалах журамт үүрэгтэй гэж заасан ч энэ тухай хэн ч ярьдаггүй, иргэний эрүүл мэндийн асуудал эмнэлэгт, эрүүл мэндийн салбарт хамаатай мэт явж ирснийг онцлоод энэ тогтолцоог өөрчлөхийн тулд хийж буй ажлынхаа талаар товч дурдсан юм.
Тэрбээр “Хүн амыг өвчнөөс сэргийлэх, тэдэнд эрүүл мэндийн боловсрол олгох, хувь хүн, гэр бүлийн хүрээнд эрүүл аж төрөх ёс, эрүүл зан үйлийг төлөвшүүлэн хэвшүүлэх, бүх нийтийн мэдлэг хандлагыг өөрчлөхөд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх, бусад салбарын оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн эрүүл мэндийн санхүүжилтийг тодорхой болгох нэн шаардлагатай гэж үзэн Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний анхдагч хуулийг УИХ-аар батлуулаад байна.
Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зохион байгуулж, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хүн амын 38,6 хувь буюу 1,3 сая гаруй иргэнийг хамруулаад байна.
Эрүүл мэндийн сайдын тушаалаар эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгооны явцад цуглуулсан эрүүл мэндийн их өгөгдөлд дүн шинжилгээ хийх зорилготой салбар эрдэмтэд, мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүдээс бүрдсэн судалгаа, шинжилгээний 7 баг ажиллаж байна.
Эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан насанд хүрэгсдийн өвчин үүсгэх эрсдэлд нөлөөлөх зарим хүчин зүйлийн хамааралд дүн шинжилгээ хийхэд манай орны 18-аас дээш насны хүн амын дунд зүрх судасны өвчин, чихрийн шинжин, бодисын солилцооны хам шинж өвчнөөр өвчлөх, хүндрэх эрсдэл өндөр байна.
Эрт илрүүлэх үзлэгээр манай улсын 3 хүүхэд тутмын 2 нь шүдний цооролттой болох нь тогтоогдсон бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалаар “Эрүүл шүд” арга хэмжээ, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх чиглэлд салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлан Эрүүл мэндийн сайд, Нийтийн биеийн тамир, спортын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нар хамтран 2024-2027 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэхээр болсон.
Монгол Улсын хүн амын дундах халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтын 4 дүгээр судалгаагаар 15-69 насны 4 хүн тутмын нэгд нь халдварт бус өвчний 3 ба түүнээс дээш эрсдэлт хүчин зүйл илэрч байгаа бөгөөд аль нэг эрсдэлт хүчин зүйлийн нөлөөнд автаагүй хүн амын эзлэх хувь дөнгөж 3.9 байгаа нь хүн амын дунд эрүүл амьдралын хэв маяг, дадал зуршил хэвшээгүй, эрүүл сонголт хийх боломж хязгаарлагдмал байгааг харуулж байгаа юм.
Цаашид бид шинжлэх ухааны нотолгоонд суурилсан бодлогыг үе шаттай хэрэгжүүлэх замаар иргэдийн эрүүл мэндийн байдлыг сайжруулж, амьдралын зөв дадал хэвшилтэй иргэд бүхий улс орон болон хөгжих боломжтой.



.jpg)
Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ