Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Талархалын уулзалт зохион байгууллаа

2024/01/16

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан хамтран ажиллаж буй олон улсын байгууллагуудтай Талархалын уулзалт хийн хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээнүүдийн тайлангаа тавьж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаараа хэлэлцэж байгаа билээ.

Уг уулзалтын нэг болох НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөлтэй хийсэн "Талархалын уулзалт" боллоо.

Манай байгууллага байгуулагдсан цагаас НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд тэр дундаа Хүүхдийн сантай хамтран хүн амын эрүүл мэндийн боловсрол, эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, тэдэнд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр ажиллаж ирсэн буюу 27 жилийн тогтвортой, найрсаг хамтын ажиллагаатай билээ.

Уг уулзалтад НҮБ-ын Хүүхдийн сангаас  Эрүүл мэндийн ажилтан Д.Уранчимэг, эрт илрүүлгийн зөвлөх Д.Жаргалсайхан болон тус төвийн захирал Б.Нарантуяа, албадын дарга нар оролцлоо.

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хүн ардын эрүүл мэндэд чиглэсэн олон ажлуулыг хийж гүйцэтгэсэн. Тухайлбал 

  • 2020, 2021 онд нийт 4 төсөл, хөтөлбөр, өнгөрсөн 2023 онд нийт 7 төсөл, хөтөлбөрт хамтран  амжилттай хэрэгжүүлсэн.  

Уулзалтаар мөн 2024 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны саналаа танилцуулж, санал солилцлоо. 

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар