Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

ГАДААД СУРГАЛТАД ХАМРАГДАХ БАГИЙН ЭМЧ НАРТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024/01/11

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, ялангуяа орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын сувилагч, эх баригч нарыг тогтвортой ажиллуулах, тэдний мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 2023 онд БНХАУ, БНСУ-д богино хугацааны гадаад сургалтад 200 сувилагч, эх баригчийг хамруулсан.

Энэхүү сургалтыг өргөжүүлэн хөдөөгийн баг дээр ажиллаж буй багийн эмч нарыг чадавхижуулах сургалтыг 2023 оны 12 сард 2 удаа зохион байгуулж,  БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод орон нутгийн 84 багийн эмчийг хамруулсан.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг 3 дугаар ээлжийн сургалтад хамрагдах эмч нартай уулзаж, Эрүүл мэндийн яамнаас багийн эмч нарын гадаад сургалтыг анх удаа зохион байгуулж байгааг дурьдан, эрүүл мэндийн салбарын хэмжээнд болон анхан шатны тусламж үйлчилгээний чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч танилцууллаа.

Мөн хүн амд хамгийн ойр байж тусламж, үйлчилгээ үзүүлдэг  багийн эмчийг чадавхижуулах, нийгмийн асуудлыг шийдэх, шаардлагатай багаж, хэрэгслээр хангахад анхаарч байгаагаа онцлохын зэрэгцээ иргэдийг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамруулах, тэдний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ санаа, шийдэл, туршлага хуримтлуулан сургалтын хөтөлбөрт амжилттай хамрагдаж, өндөр хариуцлагатай оролцохыг захин үдэн өглөө. Сургалтад орон нутгийн 30 багийн эмч оролцохоор өнөөдөр БНХАУ-ыг зорилоо.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар