ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ИНЖЕНЕРҮҮДИЙН “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХЭМЖЛИЙН НЭГДМЭЛ БАЙДЛЫН ТОГТОЛЦОО” IV ЧУУЛГАН
2019/12/09Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, ЭМЯ-ны Эмнэлгийн техник, тоног төхөөрөмжийн мэргэжлийн салбар зөвлөл, Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг хамтран Эрүүл мэндийн салбарт хэмжлийн нэгдмэл байдлын тогтолцоо бүрдсэний 5 жилийн ойн хүрээнд “ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ИНЖЕНЕРҮҮДИЙН ДӨРӨВДҮГЭЭР ЧУУЛГАН”-ыг 2019 оны 12 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Чуулганы нээлтэд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Стандарт, хэмжил зүйн газрын дэд дарга Д.Сүхбаатар, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн захирал Б.Очирбат нар оролцож мэндчилгээ дэвшүүлэн үг хэлж, эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажилласан эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдэд шагнал гардуулав.
Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, төв эмнэлэг, тусгай мэргэшлийн төв, 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа 9 дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, амаржих газар, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх байгууллагын удирдлага, мэргэжилтэн, инженер, техникчид зэрэг 200 гаран төлөөлөгч чуулганд оролцлоо.
Энэхүү чуулганаар эмнэлгийн тоног төхөөрөмжийн чанар, аюулгүй байдал, шалгалт тохируулга, хөрөнгө оруулалт, засвар үйлчилгээг сайжруулах, инженер техникчдийн нийгмийн асуудлын талаар хэлэлцэж, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”-ын шугамаар “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн удирдлага, засвар үйлчилгээний сургалт”-ад хамрагдсан инженерүүд олон улсын туршлага, сурч мэдсэн зүйлсээ хуваалцаж, цаашдын зорилго зорилт, үйл ажиллагаагаа тодорхойллоо.




Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ