Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Сургалтын хөтөлбөрт урьдчилсан сорил хийлээ.

2023/12/21

Эрүүл мэндийн яамнаас НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтран өнгөрсөн онд “Тогтвортой хөгжлийн зорилт ба эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэхэд олон нийтийн оролцоог дэмжих нь” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан. Уг уулзалтад оролцогч талуудаас эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэхэд олон нийтийг татан оролцуулах, тухайлбал олон нийтийн эрүүл мэндийн ажилтанг шинээр бэлтгэж, ажиллуулах шаардлагатай талаар санал нэгдсэн. 

Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэхэд, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд учирч байгаа тулгамдсан асуудлуудыг хамтран шийдвэрлэхэд олон нийтийг татан оролцуулсан бусад улс орны туршлага болон НҮБ-ийн Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Олон нийтийн эрүүл мэндийн ажилтан” бэлтгэх сургагч багшийн сургалтыг энэ оны 10 дугаар сард зохион байгуулсан.

Дээрх үйл ажиллагаануудын үргэлжлэл болох Олон нийтийн эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан сургалтын шинэчлэн боловсруулж буй хөтөлбөрт урьдчилсан сорил хийх сургалтыг энэ сарын 20,21,22-ны өдрүүдэд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, нийгмийн ажилтнуудад  зохион байгуулж 27 эмнэлгийн мэргэжилтнийг хамрууллаа.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар