Сувилагчдын гадаад сургалт үргэлжилсээр...
2023/12/15Эрүүл мэндийн сайдын санаачлагаар хэрэгжүүлж буй Сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтний чадавхыг дээшлүүлэх, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор БНСУ, БНХАУ-д туршлага судлах сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгуулж байгаа билээ.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагаас туршлага судлах 4-р ээлжийн сургалтыг тус улсын Кёнги аймгийн захирагчийн албатай хамтран энэ сарын 04-08-ны өдрүүдэд зохион байгуулж 11 аймгийн 22 эх баригч, сувилагчдаас бүрдсэн багийг 5 хоногийн хугацаанд хамруулж, сургалтын гэрчилгээ олгов.
Сургалтаар БНСУ-ын СүнЧонХян Их сургуулийн Бүчон эмнэлэг, Шихва эмнэлэг, Ёжү хотын эрүүл мэндийн төв, Кёнги аймгийн Ичон эмнэлэг, Ажү Их Сургуулийн эмнэлгийн сувилахуйн тэнхимийн үйл ажиллагаа, тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал, сувилагчийн гүйцэтгэж буй үүрэг, шинэ сувилагчийг хэрхэн сургаж, дадлагажуулдаг талаар туршлага судаллаа.







Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ